Нойргүүдлээс аврах шидэт бүтээлэг



Нойргүйдэл эсвэл тайван бус нойр зарим хүнийг зовоодог. Бага дээр нь шалтгааныг олж эмчлэхгүй бол бие махбодь төдийгүй сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг. Тэгвэл пластик гранул, шош, вандуй, будаа, буудайг тусгай уутнуудад хийж бэлтгэсэн бүтээлэг нойргүйдэлтэй тэмцэх шилдэг “зэвсэг” болоод байна. Уг бүтээлэг нь аз жаргалын гормон болох мелатонин ялгаруулдаг аж.
Хүүхдийн эмнэлэг энэ аргыг олон жилийн хугацаанд ашиглаж байгаа бөгөөд өвчтөнүүдээ бүтэн нойртой хонуулах шилдэг арга гэж үздэг. Аутизмаар шаналж буй олон хүүхдийн эцэг эх энэ бүтээлгийн ид шидийг мэдэрчээ. Энэ бүтээлгийг ашиглахад насны хязгаар үгүй. Бүтээлгийн жин нөмрөх хүний биеийн жингийн 10 хувьтай тэнцэнэ гэж үздэг. Хэрвээ  та 70 кг жинтэй бол бүтээлгийг долоон кг будаа, буудай зэргээр жигд дүүргэнэ гэсэн үг. Гэхдээ цусан хангаж болон амьсгалын бэрхшээлтэй хүмүүст тохиромжгүйг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.
 
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ