Дэд сайдуудын ХЭН НЬ ХЭН бэ?



Дэд сайдуудын ХЭН НЬ ХЭН бэ? Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4-т “Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заажээ. Түүнчлэн Дэд сайдын бүрэн эрх гэсэн хэсэгт “1/сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;”, “4/Улсын Их Хурал, түүний Байнгын хороо, Ерөнхийлөгч, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулах хороо, комисс, зөвлөл, ажлын хэсэгт сайдын түр эзгүйд түүний даалгаснаар сайдыг төлөөлөх;” тухай тодорхой бичсэн байх аж.

Өөрөөр хэлбэл, Дэд сайд гэдэг нь нийтийн адлаад байдаг шиг хэрэггүй орон тоо огтоос биш агаад төрийн албанд зайлшгүй байх албан тушаал юм. Гэтэл зарим нэгэн түшээдийн бодлогогүй хэлсэн үгсээс болж олон нийтийн дунд энэ албыг төрийн данхар бүтцийн нэг хэсэг, хий дэмий төсөв үрсэн ажил гэх мэт ойлголт тархсан. Тэгвэл засаг төр тогтворгүй байгаа өнөө үед салбарын асуудлыг сайдын энд хүрэхээр удирдаж байгаа Дэд сайд цөөнгүй бий.

Гол нь Дэд сайдууд 1.2 сая төгрөгийн цалинтай. Гэтэл Эрдэнэт, Хөгжлийн банк, ХАА-н бирж, Төрийн банк зэрэг төсвөөс цалингаа авдаг байгууллагуудын дарга, удирдлагууд сард 9-20 сая төгрөгөөр цалинжиж байгаа. Бас болоогүй, тус бүр 4-6 орлогчтой, дээр нь унаа, байр, хоолны хангамжийг ч төсвөөс авдаг гэхээр төрийн данхар бүтцийг яг хэн үүсгээд байгаа нь тодорхой асуудал болж байна.

Үүнээс гадна Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгой гээд төсөвт нэмэргүй хэрнээ дарамт нэмдэг газар олширсоор байгаа. Эдгээр байгууллага төрийн обьектуудыг голсны учраас өндөр үнэтэй шилэн барилгад нүүлгэж шилжүүлсэн. Үйл ажиллагаа нь бүтэлгүй, тоймтой мэдээлэлгүй атлаа үйл ажиллагаа нь яамны хэмжээд яригддаг.Албан тушаалтны тоо, цалин харин төрийн албанаас хол дээгүүр. Тийм байтал зарим нэгэн улстөрч олонд нэр олохын тулд салбарын асуудлыг бодлогын түвшинд зангиддаг Дэд сайд нарыг адалж байгаа нь зүйд нийцэх асуудал огтоос биш төдийгүй олны санаа бодлыг зориуд төөрөгдүүлсэн хэрэг юм. Гэхдээ энэ олон Дэдүүд дунд саар нэртэй нь ч бий гэдгийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл манайд хийсэн ажлаа нийтэд тайлагнаад байдаггүй ч яамны гол ажлыг нугалдаг дэд сайдууд бий.  Ямартай ч бид энэ удаад 13 яамны дэд сайдуудын хэн нь хэн бэ гэдгийг цувралаар хүргэж байна.

Тухайлбал, ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле. Хоёр ч Засгийн газарт Дэд сайдын албыг хашиж байгаа энэ эмэгтэй зуд турхан, ган гачигтай газруудад өөрийн биеэр ажиллахыг илүүд үздэг тул өнөөдөр салбарын тоон мэдээлэл, бодит үнэлгээ бусдаас хол давуу байдаг нь үнэн.

Түүнчлэн Ж.Салуе Атрын III аян хөтөлбөрийг удирдаж явуулсан. Энэ аяны үр дүнд уналтанд ороод байсан ХАА-н салбар сэргэж, техникийн шинэчлэлийг бараг хийж дуусаад байгаа төдийгүй буудай, хүнсний ногооны хэрэгцээний 90 хувийг дотоодын нөөцөөр хангаж чаддаг болсон. Үүнээс гадна мал, тэжээмэл амьтны өвчлөлийг бууруулахад энэ хүн маш чухал ажлууд хийсэн билээ. Сүүлийн үед тэрбээр Монгол Улсаас мах авах боломжтой 45 улстай хэлэлцээ хийх ажил руу ороод байгаа. Дан уул уурхайгаас хамааралтай Монголын эдийн засагт энэ ажил тун чухал хувь нэмэртэй тул олон нийт түүнийг сайдын хэмжээнд үнэлдэг. Хамгийн гол нь, тэрбээр хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарыг улстөржилтгүйгээр хөгжүүлэхийг зорилгоо болгодог тул шахаанд ордог гэхэд буруудахгүй. Гэхдээ улстөрчид ч түүнийг төрийн төмөр хатагтай нарын нэг гэцгээдэг. Учир нь тэрбээр МАН 2012 оны сонгуульд өвдөг шороодож одоо сайд болон дэд сайдууд болсон эрхмүүд гадаад руу явж галуу шувууны мах идэж байхад энэ эмэгтэй намын байрандаа үлдэж бууриа сахин үлдсэн цөөхөн эмэгтэйчүүдийн тоонд зүй бусаар ордог гэдгийг намынхан нь ярьдаг. Тиймдээ ч Ж.Саулегийн хийсэн ажил бүхэн дэлгээтэй ном шиг олонд хүрдэг билээ. 

Гэтэл улстөрд яг түүн шиг албан тушаалаар орж ирсэн ч өнөөг хүртэл яг ямар ажил хийсэн тухай тоймтой мэдээ байхгүй ч гадаад орнуудаар айлчилсан зураг хөрөг, мэдээлэл дүүрэн нэгэн хатагтай бий.

Тэр нь Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг. ФЕАЛАК хэмээх олон улсын уулзалтад оролцож, индэр дээрээс үг хэлсэн гэх бахдам сайхан мэдээлэл яамны сайт дээр байх аж. Гэвч энэ уулзалтын үр дүн, тэндээс Монгол Улс чухам юу авч үлдэх тухай ганц үг өгүүлбэр олж уншсангүй. Үүнээс гадна мань хүн “Мөнхий үсэг”, “Аз хур” зэрэг компанийн эзэмшигч гэдгээрээ олонд танигдсан. Тийм учраас ч Б.Батцэцэгийг албан тушаалаараа түрий барьж төрийн томоохон хэвлэх ажлуудыг компани руугаа өгдөг гэх яриа бий. Тиймээс л энэ эмэгтэй өнгөрсөн Засгийн газрын үед ямар, ямар ажил хийж бүтээв гэдэг нь бүрхэг. 

Дараагийн нэг эрхэм нь  БХБ-ын Дэд сайд Ш.Лхамсүрэн. Түүний тухай мэдээллийн хэвлэлээс  шүүрдэхэд, аймгуудын төвөөр явж, баахан ажил шалгасан байх юм. Гэхдээ мөн л энэ ажлаас нь үр дүн гарав уу, төдийгөөс өдийг хүртэл нүдэнд харагдахуйц ажил хийв үү гэвэл үгүй гэхэд буруудахгүй. Тэгсэн атлаа түүний эзэмшилд байдаг “Мон дулаан”, “Нүүдэлчин”, “Хишиг Арвин индустриал”-тай холбоотой мэдээлэл ихэнхдээ таагүй байдаг нь сонин. Энэ хүн төрийн албанд орсноосоо хойш эдгээрийн үйл ажиллагаанд оролцоогүй байж болох ч ашиг сонирхлын зөрчил байгааг бас л үгүйсгэх аргагүй.

Ямартай ч бидний онцолж буй дэд сайдууд Ж.Эрдэнбатын Засгийн газрын үед иймэрхүү маягаар ажлаа хийж гүйцэлдүүлж байжээ гэж харагдаж байна. Учир нь өдгөө олон нийт дэд сайдуудын хэн сайн ажиллаж байгаа  болон хэн нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт үлдэх бол гэсэн таамгийг аль хэдийнэ дэвшүүлээд эхэлсэн билээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post
1

Репортлов

Шинэ мэдээ