Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган “APRC Conference 2017”-ыг“ӨСӨЛТИЙГ ХАМТДАА ХАЙХ НЬ” уриан дор 2017 оны 09 сарын 28,29-ний өдрүүдэд Бест Вестерн Примьер Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулж байна.
Чуулганыг "MMCG" судалгааны компани, Ази, Номхон далайн орнуудын судалгааны холбоо “APRC”,Хөгжлийн банк, Монголын маркетингийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 15 улсын дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлэгч зах зээлийн судалгаа, стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй топ экспертүүд хүрэлцэн ирж, зах зээлийг судлах, бизнесийн өсөлтийг бий болгох арга барил, хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг дотоодын 200 гаруй бизнес эрхлэгчидтэй хамтран хэлэлцэж байна.
Энэхүү чуулган нь бизнес эрхлэгчдэд өсөлтийн боломжийг олж харах, зах зээлээ өргөжүүлж, цаашлаад бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах, бизнесээ судалгаа төлөвлөгөөтэй хөгжүүлэх шинэ санаа, арга зүйд суралцах боломжийг олгох аж.
ЧУУЛГАНД ОРОЛЦОХ ТОП 3 ШАЛТГААН