Монгол Улсын САЙН ШИЙДВЭР - Монгол Улсын Хөгжлийн банк



Хөгжлийн тухай дэлхийн хаана ч бай ярьдаг, хэлдэг, бичсээр ч. Гагцхүү “хөгжил” хэмээгч  үгний цаана санхүүжилт, хөрөнгө оруулалт, зөв удирдлага, сайн засаглал, хариуцлага, төр, засгийн газрын тогтолцоо гээд олон модулияр нөхцлүүд бий. Эдгээрээс чухалчлан авч үзэх улс орны эдийн засгийн өсөлт, хөгжлийг зөвхөн тухайн орны сангийн яам, төв банкинд үүрүүлэх нь зохистой бус болохыг ардчилсан нийгмийн эдийн засагчид онолдох болсоноор улс орнууд ашгийн төлөө, хөгжлийн бодлогыг дэмжигч төрийн тусгай банкуудыг шил дараалан байгуулсан байдаг.
Манай улсын хувьд 2010 онд Монгол Улсын Хөгжлийн банкыг (МУХБ) байгуулах Засгийн газрын шийдвэр гарч улмаар 2011 оноос тухайлсан хуультай болсоноор нэг үгээр Монгол улс хөгжил рүүгээ бас нэг алхам ойртсон байдаг.  
15075163803.png
Харамсалтай нь МУХБ нь ашгийн төлөө гэхээсээ улс төрийн “сонгуулийн” төслүүдийг санхүүжүүлж улс орны эдийн засгийн хөгжлийн үүргээсээ ухарч улмаар иргэдэд хөгжлийн банкны буруу ойлголт өгсөн “хөгжилгүй” түүх бий. Энэ үед нийт зээлийн хувьд чанаргүй зээл 14%, анхаарал хандуулах багц 59,3% тус тус эзэлж байж. Товчхондоо нийт зээлийн 73% нь “асуудалтай” байсан нь тус банкны хувьд асуудалтай цаг үе. 

Харин МУХБ – ны шинэ удирдлагын баг 2016 оны 9 дүгээр сараас 1 жилийн хугацаанд ажиллахдаа Хөгжлийн банкыг хөгжүүлэхгүй байсан хэд хэдэн хүчин зүйлийг арилгаж чадсан  байна. Эдгээр хүчин зүйлсийн тулгуур хүчин зүйл болох иргэд, олон улсын байгууллагуудын хамгийн их эргэлзээ, хардлага төрүүлж байсан тус банкны хяналт, хариуцлагын системийг шинэчлэн зохион байгуулж, улмаар Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусган шийдвэрлүүлсэн байдаг. Ингэснээр МУХБ нь зорилтот төсөлд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж байгаа эсэх, эргэн төлөлт, найдваргүй авлага, чанаргүй зээлийн хувь хэмжээ, төслийн зээлийн шийдвэрт аливаа албан тушаалтан нөлөөлж буй эсэх гээд банкны “эрүүл мэнд” – н олон үзүүлэлтийг Засгийн газар, Монголбанк, Үндэсний аудитын газар,  олон улсын хөндлөнгийн санхүүгийн байгууллага, дотоод аудитын алба, хяналт шалгалтын нэгжээр хэдэнтээ сүлэлдэн хянуулах болж. Энэ нь өнгөрсөн жил хүрэхгүй хугацаанд үр дүнгээ өгч дараа, дараагийн хөгжлийг авчирсан сайн шийдвэр болжээ. 
             Өөрөөр хэлбэр хяналтын энэхүү тогтолцоо нь МУХБ – г зорилтот төсөлд хөрөнгө оруулалт хийлгэх гарцаагүй нөхцөл болсон. 2016 оны 9 дүгээр сараас өмнө МУХБ нь авто зам, инженерийн дэд бүтэц зэрэг ашгийн төлөө бус, нийгмийн төслүүдэд нийт зээлийнхээ 14 орчим хувийг зарцуулсан нь тус банкыг байгуулсан эдийн засгийн үндсэн зорилгоосоо ухарсан шийдвэр байсныг өнгөрсөн жилийн хугацаанд засварлан дээрх нийгмийн төслүүдэд бус боловсруулах салбар, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт голлох зээлийг гаргаснаар макро эдийн засгийн шууд өгөөжтэй, иргэд аж ахуй нэгжийн бизнесийг дэмжсэн вин вин (win-win) шийдвэр болсон байх юм. 
Монгол Улсын Хөгжлийн банк хөгжиж байгааг доорх 3 багц өгүүлбэрээр тэмдэглэж болохоор байна. Дээр хэдэнтээ дурьдагдсан ашигт ажиллагаагаар 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 17.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж Монголчууд бид төдий тооны ашиг, амжилтыг “халаасалж” чаджээ.
Энэ банк эх орныхоо нэрийг “тахалж” өнгөрсөн жилийн хугацаанд шил дараалан нэхэгдэж асан Евро бонд, ВТБ банк, Кредит Свисс банк, БНХАУ-ын Хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудын 1.9 их наяд төгрөгийн төлбөрийг цаг тухайд нь төлж чадсан төдийгүй Чингис бондын 2.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлсэн нь бас нэгэн бахархал, олон улсын санхүүгийн зах зээлд тэмдэглэгдсэн явдал байв. 
Хөгжлийн банкны нэгээс зээл авч нөгөөд зээл өгдөг хэмээх явцуу бизнес загварыг шинэ удирдлагууд зээл, хөрөнгө оруулалт, даатгал, баталгаа, лизинг, зөвлөх үйлчилгээ зэрэг хөгжилтэй орнуудын Хөгжлийн банкны хийдэг үндсэн санхүүгийн үйлчилгээгээр өргөжүүлэн, үйл ажиллагааны цараа тэлсэн байх юм. Түүгээр зогсолтгүй хууль, эрх зүйн хүрээнд олгогдсон боломжыг ашиглан ДИ БИ ЭМ ЛИЗИНГ болон ДИ БИ ЭМ АССЕТ МЕНЕЖМЕНТ охин компаниудаа байгуулж амжсан байна. 
Ямартай ч сэтгүүлчийн хувиар МУХБ – ны чанаргүй зээлийг 4%, анхаарал хандуулах багцыг 44% тус тус бууруулж чадсан амжилтанд нь, хяналт хариуцлагын тогтолцоог өргөтгөсөн сайн шийдвэрт нь ,  олон улсын өмнө хариуцлагатай байж төлбөрөө цаг тухайд нь төлж чадсан хариуцлагад нь, бодит ашигт ажиллагаанд нь, өсөн нэмэгдэж байгаа хөгжилд нь талархал илэрхийлж байна. 

                                        Сэтгүүлч Б.Наранцэцэг

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ