Алибаба группыг үүсгэн байгуулагч Жек Ма алдарт жүжигчин Жет Лигийн бүтээсэн Гун Шоу Дао /GSD/ хэмээх богино хэмжээний киноны гол дүрийг бүтээсэн. Олон алдартнуудыг нэгэн дор цуглуулсан энэ бүтээлд Асашорюү Дагвадорж тоглосон юм. Өчигдөр болсон Хятадын "Ганц биечүүдийн өдөр"-ийг тохиолдуулан нээлтээ хийсэн энэхүү уран бүтээл Хятадын Youtube гэгддэг Youku сайтад бүрэн эхээрээ тавигдсан байна.