Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас Б.Ширэндэвийн гудамж буюу Цэцэг төвийн хойд уулзвараас “G-mobile” хүртэлх авто замд тусгаарлагч хашлага байрлуулснаар түгжрэл багасч, иргэдийн аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ.
Цаашид Төв шуудангийн арын замд хашлага тавьж, тухайн хэсгийн хөдөлгөөний түгжрэлийг багасгахаар төлөвлөн ажиллаж байна.