НХЭГ: Амьдралд хэрэгтэй ЗӨВЛӨГӨӨ



НХЭГ: Амьдралд хэрэгтэй ЗӨВЛӨГӨӨ Arslan.mn

Бид нас бие гүйцэн ухаажих тусам 300$ болон 30$-ын цаг зүүх нь ямар ч ялгаагүй цагийн зүү ижил тоо заадгийг, 300$ болон 30$-ын хэтэвч, цүнх хэрэглээд ч доторх мөнгөний хэмжээ өөрчлөгдөхгүйг, 30 метр кв байранд амьдраад, 300 метр кв байранд амьдраад ч ганцаардал өөрчлөгдөхгүйг аажмаар анзаарч мэддэг. Энэ дэлхийд буй материаллаг эд зүйлсээс дотоод сэтгэлийн жинхэнэ аз жаргал авч чадахгүй харин хамт суун ярилцаж, инээж, дуулж, уйлах ах эгч, анд найз, аав, ээжтэй байна гэдэг нь жинхэнэ аз жаргал болохыг ойлгоно.

Амьдралын 6 сургамж:

1. Хүүхдээ хэрхэн баян болоход бус хэрхэн аз жаргалтай байхад сурга. Ирээдүйд тэд аливаа зүйлийн үнийг бус үнэ цэнийг илүүд үзэх болно.

2. Хоолыг эм лугаа адил хүртэхгүй бол эмийг хоол мэт идэх хэрэг гарна.

3. Чамд чин сэтгэлээсээ хайртай хүн хэзээ ч чамайг орхихгүй. Учир нь чамайг орхих 100 шалтгаан байхад, тэрээр орхихгүй байх 1 шалтгаан олж харсан байдаг.

4. Хүн, хүн байх хоёрт асар том ялгаа бий.

5. Та төрөхдөө бусдаар хайрлагдаж, үхэхдээ ч мөн адил хайрлагдах болно. Харин энэ хоёрын хооронд хэрхэхээ та өөрөө шийдэх ёстой.

6. Хэрвээ та хурдан явахыг хүсвэл ганцаараа алх, харин хол явахыг хүсвэл хамтдаа алх.

Хамгийн сайн 6 эмч:

1. Нарны гэрэл

2. Дасгал хөдөлгөөн

3. Зөв хооллолт

4. Амралт

5. Өөртөө итгэлтэй байдал

6. Найз нөхөд/Гэр бүл Амьдралынхаа бүхий л үед үүнийг хэрэгжүүлж, эрүүл амьдраарай залуусаа.

Эх сурвалж: Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ