Apple компани ирэх хавар дахин шинэ утас худалдаанд гаргана



Apple компани ирэх хавар дахин шинэ утас худалдаанд гаргана Apple компани ирэх хавар дахин шинэ утас худалдаанд гаргах магадлалтай байна

Өнгөрсөн онд Apple компани илүү хямд үнэтэй бөгөөд жижиг хэмжээтэй iPhone SE загварын ухаалаг утас танилцуулж байсныг та санаж байгаа биз ээ. Тэгвэл Mashable вебсайтын мэдээллэснээр Apple компани тэрхүү iPhone SE загварын шинэчилсэн хувилбарыг ирэх онд худалдаанд гаргахаар зэхэж байгаа гэнэ.

Түүнчлэн хятадын China Economic News Service вебсайт шинэ iPhone SE загварын ухаалаг утас 2018 оны эхний улиралд худалдаанд гарна гэдгийг баталж байна. Эх сурвалжийн мэдээллэснээр энэхүү ухаалаг утас нь ойролцоогоор 450 ам.долларын үнэтэй худалдаанд гарах магадлалтай байгаа аж. Эргэн сануулахад анх iPhone SE загвар нь 2016 онд хамгийн багадаа 399 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байсан билээ.

Шинэ iPhone SE ухаалаг утас нь өмнөх загвартайгаа адил дөрвөн инчийн дэлгэцтэй байх бөгөөд энэ удаад A9 процессороос A10 чип рүү шилжинэ гэж эх сурвалжууд үзэж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ