Нийслэлийн хэмжээнд энэ сарын 27-ний байдлаар, амбулаторийн 73570 үзлэг хийгдсэнээстомуу, томуу төст өвчний 3237 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундажтай ижил түвшинд, өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 2.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Нийт өвчлөгсдийн 42.5 хувийг 0-2 нас, 28.8 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1196 дуудлага ирснээс 36.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 28-ны байдлаар, нийт батлагдсан 2084 орон дээр 2043 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 165 буюу 33.0 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР |