Төрийн банк барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно



Төрийн банк барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно Arslan.mn
 “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх нь” төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээнд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал П.Чандмань болон Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нар өнөөдөр  гарын үсэг зурлаа .

Энэхүү төслийн хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт зээл олгох бөгөөд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг урт хугацаатай, батлан даалттай, хөнгөлттэй зээлээр дэмжинэ.

Азийн Хөгжлийн Банк санхүүжүүлж байгаа тус төслийн үр дүнд ойролцоогоор 830,0 тэрбум төгрөгийн батлан даалттай зээл олгогдож, 13,200 ажлын байр шинээр нэмэгдэж, орон нутгийн болон эмэгтэй бизнес эрхлэгчид, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэх юм. “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх нь”  төсөл нь эдийн засгийг төрөлжүүлэн уул уурхайн бус салбарын ажил эрхлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг албаны хүмүүс онцоллоо.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ