Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөллөө. Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгээс НИТХ-ын дараагийн даргад нэр дэвшигчийг танилцуулав. НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нар нэрээ татсанаар МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг нэр дэвшүүллээ. Харин заалнаас төлөөлөгч С.Амарсайханы нэрийг дэвшүүлэв. НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар түр завсарласан хуралдаан 15 цагаас эргэн хуралдана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.