Улаанбаатар хотын гудамжид шилжүүлэн суулгасан шилмүүст модны ургалтын явцтай танилцлаа




Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Цахим газар өмчлөлийн талаарх асуудлыг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Гадна зар сурталчилгааны байгууламжийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд болон Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016, 2017 онд хийгдсэн ажил, тооллогын дүнг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулан, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэв.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны нэгдүгээр улиралд зөвшөөрөлгүй, хориглох гудамжинд байршуулсан, замын хөдөлгөөний камер халхалсан зөрчил бүхий 70ш тулгуурт байгууламж, 216ш жижиг сурталчилгааны байгууламжийг албадан буулгажээ.

Түүнчлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд гадна зар сурталчилгааны байгууламжийн тооллогыг хийж байршил, эзэмшигч, загвар хэмжээ, холбоо барих бусад мэдээлэл, фото зураг бүхий цахим нэгдсэн мэдээллийн санг бий болгосон байна. Ийнхүү нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас реклам сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна.

Нийслэл дэх реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ