Нийслэлийн Засаг дарга С.Батболд Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигринийг хүлээн авч уулзлаа



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигринийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жига, Сангийн сайд Петер Кажимир, Словак улсаас Монгол улсад суух Элчин сайд Душан Белла, Нийслэлээс НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр нарын албаны хүмүүс байлцлаа.

Хоёр талын уулзалтаар Бүгд Найрамдах Словак улсын Шадар сайд П.Пеллигрин мэдээлэл технологийн салбарт ухаалаг хотын төсөл дээр хамтран ажиллах саналтайгаа илэрхийлсэн бөгөөд мөн зам тээвэр, хог хаягдал гэх мэт олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ