2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Замын цагдаагийн түүхт 80 жилийн ой тохиолоо. Энэ өдрийн хүрээнд Corporate Convition Center-т хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл,, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү болон замын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм. Энэ үеэр “Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис замын цагдаагийн бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлж цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
Харин Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Замын цагдаа гэдэг бол халуун, хүйтэн, цастай, бороотой аль ч нөхцлийг үл харгалзан ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө ажилладаг хүмүүс юм. Эдгээр алба хаагчиддаа баярын мэнд дэвшүүлье” хэмээв.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга С.батболд нийслэлийн дээд шагнал болох Хангарьд одонгоор Замын цагдаагийн албаны нийт бие бүрэлдэхүүнийг шагнаж урамшууллаа.