Загасны мах, далайн бүтээгдэхүүн
Загас нь төгс уураг, ханаагүй тосоор баялаг. Ялангуяа эрүүл мэндэд онц чухал ач холбогдолтой омега-3 тосыг агуулдаг. Загасны мах эрдэс бодис кали, магни, фосфор, зэс, төмөр, тосонд уусдаг А, Д, Е болон В-ийн төрлийн аминдэм агуулна. Загасны түрс үнэ цэнэтэй бүтээгдэхүүнд орно. Уураг, тос, эрдэс, аминдэмээр баялаг. Далайн бусад амьтад ч эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүнд орно. Хавч, наймаалж, хясаа, далайн байцаа, замаг нь эрдэс бодис, аминдэм, омега-3 өндөртэй.
Загас нь хүний биед чухал шаардлагатай шимт бодисуудаар хангадаг
Ихэнх төрлийн загас нь хүний бие махбодод тустай. Тэдгээр нь төгс уураг, иод, олон төрлийн эрдэс, аминдэмийг агуулдаг хэдий ч зарим тарган загас тухайлбал яргай, хулд, туна, сардин, хар амар зэрэг загасыг эрүүл мэндэд илүү тустай гэж үздэг. Эдгээр загасанд тосонд уусдаг аминдэм Д их агуулагддаг бөгөөд энэхүү аминдэм нь бие махбодод олон чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тарган загас нь мөн омега-3 тосны хүчлийг илүү их агуулдаг. Энэхүү тосны хүчил нь хүний бие махбод болон тархины үйл ажиллагаанд чухал шаардлагатай бөгөөд олон төрлийн өвчний эрсдэлийг бууруулдаг.
Омега-3 тосны хүчлийн хэрэгцээг хангахын тулд долоо хоногт 1-2 удаа тарган загас идэхийг зөвлөдөг.
Загас зүрх судасны өвчин болон цус харвах эрсдэлийг бууруулдаг
Эрүүл зүрхтэй байхын тулд идэж болох хамгийн сайн хүнс бол загас юм.
Олон судалгаагаар загасны мах тогтмол хэрэглэдэг хүмүүст зүрхний шигдээс болон тархинд цус харвах эрсдэл бага байдгийг тогтоосон байдаг (https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/22682084/).
Судлаачид тарган загас нь бусад загасыг бодвол илүү зүрхний эрүүл мэндэд тустай гэж үзсэн байна. Учир нь тэдгээрт агуулагдах омега-3 тосны хүчлийн агууламж өндөр байдаг.
Долоо хоногт хамгийн багадаа нэг удаа загасны мах идсэнээр зүрх судасны өвчин болон тархинд цус харвах эрсдлээс сэргийлж чадна.
Загас бие махбодын хөгжилд чухал үүрэгтэй
Омега-3 тосны хүчил нь бие махбодын өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг.
Омега-3 тосны хүчил болох докозогексаены хүчил нь илүү чухал. Учир нь энэ хүчил нь тархи болон нүдний хөгжилд тустай.
Иймээс жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд омега-3 тосны хүчлийг хангалттай хэрэглэхийг зөвлөдөг (https://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18184094/).
Гэвч жирэмсэн эхчүүдэд загас хэрэглэхийг зөвлөхөд нэг сэрэмжлүүлэг байдаг нь зарим загас мөнгөн ус агуулдаг бөгөөд энэ нь тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
Иймээс жирэмсэн эхчүүд яргай, хулд, сардин гэх мэт зөвхөн дэлгүүрт зарагдаж байгаа загаснаас долоо хоногт 1-ээс илүүгүй (340 г)хэрэглэхийг зөвлөдөг. Туна загас бусдаас илүү мөнгөн ус агуулдаг тул үүнийг хязгаартай хэрэглэнэ.
Жирэмсэн эмэгтэйчуудийг мөн суши гэх мэт түүхий загас хэрэглэхийг хориглодог. Учир нь түүхий загас нь урагт сөргөөр нөлөөлж болзошгүй бичил биетнүүдийг агуулдаг.
Загас стресс бухимдлыг бууруулахад тустай
Судалгаагаар загасны мах тогтмол хэрэглэдэг хүмүүс сэтгэл гутралд өртөх нь бага байжээ. Энэ нь загасны маханд агуулагдах омега 3 тосны хүчилтэй холбоотой байсан байна. Энэхүү хүчил нь стрессийг бууруулж эрч хүчийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна(https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3976923/).
Загас Д аминдэмийн маш сайн эх үүсвэр
Загас болон загасан бүтээгдэхүүн Д аминдэмийн маш сайн эх үүсвэр болдог. Ялангуяа яргай, май зэрэг далайн тарган загасууд нь хамгийн их Д аминдэмийг агуулдаг.
Ойролцоогоор 113 гр яргай загас хэрэглэснээр Д аминдэмийн өдрийн хэрэгцээг 100% хангадаг байна.
Мөн түүнчлэн загасны тос нь Д аминдэмийн агууламж өндөртэй бөгөөд нэг цайны халбага тос нь зөвлөмж хэмжээг 200% хангада