АТГ-аас С.Баяр, Сү.Батболд нарыг шалгаж эхэлжээ



Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр нэр бүхий хүмүүсийг оффшор данстай гэх мэдээлэл түгэх болсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг оффшор бүсэд бүртгэлтэй “Бату Майнинг Лимитед” компанид  хөрөнгө оруулалт хийсэн, улмаар татвар төлөхөөс зайлсхийж, хөрөнгөжсөн гэх утга бүхий мэдээллийг  сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээрээ хүргэсэн.

Үүнээс гадна Ерөнхий сайд С.Баярыг төрийн өндөр албан тушаал хашиж байх хугацаандаа  мөн л үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээлэл ч түгсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас дээрх мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар болжээ. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ