Баянхошуунд 975 буюу бохирдол хамгийн их байна



Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын 08.00 цагийн мэдээгээр хотын хойд чиглэлийн хороолол болох Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байна.

Харин Толгойт орчимд АЧИ 672-ыг зааж бохирдлын хэмжээгээрээ удаалж байна. МҮОНРТ-ийн орчимд энэ үзүүлэлт 519 байгаа юм. Пүрэв гарагийн энэ өглөөний агаарын чанарын индекс өмнөх өдрүүдээс тааруу буюу бохирдлын хэмжээ хамгийн ихтэй өглөө болов.
Баянхошуунд 975 буюу бохирдол хамгийн их байна undefinedБаянхошуунд 975 буюу бохирдол хамгийн их байна undefined
Харин бусад харуулуудын мэдээг харахад Бөхийн өргөө орчимд АЧИ 204 буюу
бага зэргийн бохирдолтой байна.

Цаг агаарын мэдээгээр өнөөдрөөс эхлэн хүйтний эрч эрс чангарахыг анхааруулсан. Үүнтэй зэрэгцэн утаа улам өтгөрөх тул амны хаалт тогтмол зүүж, эрүүл мэндээ хамгаалахыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

  Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ