Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Амгалан амаржих эмнэлгийн орц, гарц, 86.6м урт байгалийн чулуун хучилттай авто замын ажлыг дуусгаж, ашиглалтад орууллаа. Тус замын зорчих хэсэг нь 5,5-6м өргөн, 1 талдаа 1.5м өргөн явган хүний замтай юм. Тус зам, орц, гарцыг ашиглалтад оруулснаар Яаралтай тусламжийн машин орж гарах, эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд учирдаг байсан хүндрэл арилж, саадгүй нэвтрэх боломжтой болжээ.