Толгойт, Баруун дөрвөн зам, Баянхошуунд агаарын бохирдол 6.7-11.5 дахин их байна.
Өөрөөр хэлбэл эдгээр газар орчимд агаарын чанарын индекс 672-1158 буюу МАШ ИХ БОХИРДОЛТОЙ байгаа юм.
Харин Мишээл экспо орчинд хэвийн (агаарын чанарын индекс 78) байна.
Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.
Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.