25 жилийн турш Узбекистаныг удирдсан Ислам Карымовыг хэн залгамжлахыг ард түмэн нь өнөөдөр шийдэх сонгуулийн өдөр болж байна.
2003 оноос хойш Узбекийн ерөнхий сайдаар ажиллаж ирсэн, одоо ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Шавкат Мирзияев энэ сонгуульд ялах магадлал өндөр байгаа талаар албан эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ удаагийн сонгуульд Ардын Ардчилсан Намын Хатамжон Кетманов, Үндэсний Сэргэн мандалтын намын Сарвар Отамуратов, Шударга Ёс, Нийгмийн Ардчилал намын Нариман Умаров нар нэр дэвшиж байгаа юм.
Хэрвээ өнөөдрийн сонгуулиар нэр дэвшигчдийн хэн нь ч 50-аас дээш хувийн санал авахгүй бол хамгийн олон саналтай хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явуулах юм.