АГААРЫН ЧАНАР: Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн иргэдийг гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна



Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн иргэдийг гэрээс гарахгүй байхыг зөвлөж байна.

Учир нь Агаарын чанарын албаны мэдээгээр өглөөний 07.30 цагийн байдлаар агаарын бохирдол Баянхошуу, Толгойт орчимд зөвшөөрөгдөх хэмжээнээс 6.3-8.9 дахин их байгаа юм.

Тухайлбал, агаарын чанарын индекс Баянхошуу 897, Толгойт 634 байна.

Харин Мишээл экспод хэвийн, Амгалан, Монгол газар, Бөхийн өргөө орчимд бага зэргийн бохирдолтой байна.

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ