Хятадын цэнгэг устай хамгийн том нуур томорч байна



Хөлөн нуур

БНХАУ-даа хамгийн том цэнгэг устай нуур гэж тооцогддог Хөлөн нуур жилээс жилд өргөжин тэлж байгаа аж. Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн нутагт орших Хөлөн нуурын талбай энэ жил 2038 километр квадратад хүрч, 2012 оныхоосоо 288 км2-аар нэмэгджээ. Гүн нь гурван метраар нэмэгдсэн учир ийнхүү өргөжин томорсон гэж мэргэжлийн хүмүүс нь ярьж байгаа аж.

Орчныхоо экосистемд чухал үүрэгтэй уг нуур хүний буруутай үйл ажиллагаанаас болон байгалийн нөлөөллөөс ширгэж байгаа нь 2002 онд анх тогтоогдож байсан аж. Ингээд орон нутгийн захиргаанаас нуураа хамгаалахаар олон талт ажил зохиож эхэлжээ. Тухайлбал, ойр орчмын голуудаас суваг татаж нуурыг тэтгэх ажил хийж, загас агнуурыг таван жилээр хоригложээ. Үүний үр дүнд нуурын экосистем сэргэж, 2013 онд урьд өмнө нь ирж байгаагүй зургаан төрлийн шувууд нүүдэллэж ирсэн гэнэ.   

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ