Нийслэлийн цагдаагийн газар 2017 онд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээгээ дүгнэж, 2017 оны “Бүтээлч хамт олон”, хөдөлмөрийн тэргүүн, ажил мэргэжлийн аварга болон оны онцлох ажилтнуудыг шалгаруулж Нийслэлийн ИТХ, Засаг даргы Тамгын газрыгн шагналыг гардуулах ёслолд өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Тэгвэл өнөөдөр цагдаагийн автомашины паркийг шинэчилж авто машин гардуулав.
Урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг оновчтой зохион байгуулж, хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлийг бууруулж нийслэл хотын эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуурыг хангасан шилдэг Цагдаагийн хэлтэс, алба хаагчдыг шалгаруулж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 70 гаруй сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов. Шагнагдсан алба хаагчдад Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга С.Амарсайхан нар баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн удирдлагуудаас эргүүлийн автомашиныг тодорхой тоогоор нэмэгдүүлэх, алба хаагчдыг зэвсэглэмж, тусгай хэрэгсэл, бусад техник, тоног төхөөрөмжөөр хангахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэсний дагуу цагдадагийн автомашинйы парк шинэчилж ОХУ-ын фургон машин олголоо гэсэн сайхан мэдээг Нийслэлийн Цагдаагийн газраас өглөө.