Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж буй компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт он дамжсан дуусагүй 13 барилга байгаа бөгөөд үүнийг удахгүй барьж дуусгах тал дээр эрүүл мэндийн сайдын зүгээс анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 2018 ОНД ШИЛЖИХ БАРИЛГА
1 |
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лабораторийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ |
2013 |
2019 |
2 |
Сумын эрүүл мэндийн төвийн барилга /Хөвсгөл, Түнэл сум/ |
2015 |
2018 |
3 |
Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 ор /Ховд, Булган сум/ |
2015 |
2019 |
4 |
Говийн бүсийн оношилгоо эмчилгээний төв /Өмнөговь, Даланзадгад сум/ |
2012 |
2019 |
5 |
Сумын эрүүл мэндийн төв, 14 ор /Баянхонгор, Баянцагаан сум/ |
2013 |
2018 |
6 |
Төрөх эмнэлэг, 50 ор /Дорноговь,Сайншанд сум/ |
2011 |
2018 |
7 |
Геронтологийн төвийн барилга, дэд бүтэц, 60 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ |
2011 |
2019 |
8 |
Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Говь-Алтай, Цээл сум/ |
2010 |
2018 |
9 |
Эрүүл мэндийн төв /Дундговь, Дэлгэрхангай сум/ |
2012 |
2018 |
10 |
Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Сэлэнгэ, Мандал сум, Хэрх тосгон/ |
2010 |
2018 |
11 |
Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төвийг сайжруулах төслийн монголын талын хөрөнгө /Ховд, Жаргалант сум/ |
2013 |
2019 |
12 |
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа "Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4, 5" төслийн монголын талын хөрөнгө |
2011 |
2020 |
13 |
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах" төслийн монголын талын хөрөнгө |
2014 |
2019 |