АНУ-ын нэрт теннисчин Серена Уильямс их спортдоо эргэн ирлээ.Өнгөрсөн наймдугаар сард охин төрүүлж, есдүгээр сард хуримаа хийсэн америк бүсгүй Абу Дабигийн тэмцээнд хүч сорихоор бүртгүүлсэн юм. Ингэснээр Серена охиноо төрүүлснээс хойш ердөө дөрвөн сарын дараа теннисний талбайд дахин гарах аж.
Энэ жил 36 настай, цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан Серена тус тэмцээнд Францын нээлттэй тэмцээний аварга, Латвийн Елена Остапенкотой хүч сорино. Ингэснээр Абу Дабигийн тэмцээнд оролцсон анхны эмэгтэй теннисчид болох юм. Түүнийг он гаргаад Австралын нээлттэй тэмцээнд өрсөлдөнө гэж шинжээчид таамаглаж байсан ч “Сэм авгын” хүчтэй тамирчин үүнийг хүлээж тэссэнгүй.