БНСУ-аас 2018 онд мэргэжлийн бус ажил эрхлэх гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг 56 мянган хүнд олгоно хэмээн тус улсын “Naver.com” сайт мэдээлжээ. “Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад хөдөлмөр эрхлэх бол
-Үйлдвэрлэлийн салбарт 42 300,
-Хөдөө аж ахуйн салбарт 6 600,
-Загас агнуурын салбарт 2 600,
-Барилгын салбарт 2 400,
-Үйлчилгээний салбарт 1 100 ажлын байр зарласан байна.
“E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой.
Одоогийн байдлаар 7500 гадаадын иргэн визийн эцсийн хугацаа болох есөн жилээ дуустал ажиллахаа БНСУ-ын албаныханд мэдэгджээ. Тус улсын Цагдаагийн албанаас хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нутаг буцаах арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн байна хэмээн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС-ээс мэдээллээ.