НӨАТ-ын урамшууллын 2018 оны анхны сугалаа энэ сарын 21-ний өдөр явагдана. Сугалаанд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын нэгнээс 31-нийг хүртэлх системд бүртгүүлсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдах аж. 2018 оны анхны НӨАТ-ын урамшууллын супер шагнал 150 сая төгрөг байна гэдгийг албаныхан хэллээ. Дашрамд дурдахад 2016 онд НӨАТ-ын урамшууллын сугалааг 13, 2017 онд 11 удаа зохион байгуулж, 300 орчим мянган хүн 20 мянган төгрөг хожсон байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа