С.Батболд: Бизнесийнхэн илүү их боломж олгосон, бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно



“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт 2018 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Төрийн ордонд болно. Уг арга хэмжээг НЗДТГ болон Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж байна. Нийслэл хотын хаврын бүтээн байгуулалтын өмнөхөн болдог энэхүү бизнес уулзалтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн, Монголын хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батсайхан нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “Энэ удаагийн хөрөнгө оруулалтын уулзалтанд Улаанбаатар худалдааны танхимын гишүүд хотын хөгжлийн бодлогод түлхэц болохуйц томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулна. Өөрөөр хэлбэл дан ганц компани хэрэгжүүлээд явахад санхүү, эдийн засгийн хувьд боломжгүй, хүртээмж, хэрэгцээний хувьд   Улаанбаатар хотын хамрахуйц далайцтай төслүүдийг төр, хувийн хэвшилд санал болгоно. Ингэснээр форум ажил хэрэгч болно гэж дүгнэж байна. Учир нь өнгөрсөн оны чуулга уулзалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харьяа агентлагууд бодлого, зорилтоо бизнесийнхэнд танилцуулж, хамтын ажиллагааны талаар хөндөн ярилцсан. Энэ нь ч үр дүнгээ өгч, Улаанбаатар худалдааны танхим, нийслэлийн удирдлагын багийн хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал агаар орчны бохирдолыг бууруулахад чиглэсэн “Ногоон сан” ТББ-ыг хамтран байгуулж, Хас банкны санхүүжилтээр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлнэ. Хотын зүгээс ч дэмжлэг үзүүлнэ гэдгийг хэллээ. Төсвийн мөнгийг зөвхөн гар харан суух биш хувийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал. Гадаад зах зээлээс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн чармайж байна” гэлээ.

Улаанбаатар худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүн Б.Батсайхан “Энэ удаагийн бизнес уулзалтанд тус танхим 5 ажил хэрэгч, томоохон төсөл танилцуулна. Агаар орчны бохирдолыг бууруулахад хамгийн чухал түлхэц өгөх   нүүрсийг шингэрүүлэн хий гаргах төслийг нэрлэж болно. Энэ төслийг 3 жилийн турш Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотод туршиж үзсэн. Үр дүн нь бодитой харагдаж байна. Гэхдээ дан ганц компани хэрэгжүүлээд явах боломжгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр санал болгож байгаа” гэдгийг хэллээ. Түүнчлэн “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт жилээс жилд ажил хэрэгч, бодит үр дүнгээ харуулсан чуулган болж байгаад Улаанбаатар худалдааны танхимынхан баяртай байна” хэмээн онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ