Агаарын бохирдол 14 дахин ихэслээ



Өнгөрсөн долоо хоногт хотын дийлэнх хэсэгт агаар хэвийн хэмжээнд байсан бол өнөөдрөөс утаа үнэртэж, агаарын бохирдол 14 дахин ихэслээ.

10:00 цагийн байдлаар хот бүхэлдээ утаатай байна. Баруун дөрвөн зам, Баянхошуу, Амгалан, нисэх, Толгойт, Телевиз болон Монгол газар орчимд агаарын чанарын индекс 510-1477-ийн хооронд маш их бохирдолтой байна.

Бөхийн өргөө орчимд их бохирдолтой байгаа бол 100 айл, Ургах наран орчимд бага зэргийн бохирдолтой гэж заажээ. 

Энэ үед удаан хугацаагаар гадаа байхад нийт хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө илрэх бөгөөд гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил хийхийг хориглодог. Мөн архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмчийн хяналтад байх хэрэгтэй юм. 

Иймд дээрх үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлэх учир шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. 

Агаарын бохирдол 14 дахин ихэслээ undefined

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ