НӨАТ-ын урамшууллын 2018 оны 2 дугаар сарын сугалааны тохирол 18-ны Ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Та 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой.
Энэхүү сугалааны тохирол нь 2018 оны 1 дүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарна.
Өөрчлөлт:
Харин 7 орон тохирсон бол 20,000,000 төгрөг байсныг 10,000,000 төгрөг, 8 орон тохирсон бол 100,000,000 төгрөг байсныг 50,000,000 төгрөг болгож бууруулжээ.