Монголбанк “Санхүүгийн салбарт хэрэглэгчийг хамгаалах “Их-20“-ийн зарчим“ нэвтрүүлнэ



Монголбанк санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт, шалгалт нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл өмнө нь зохистой харьцааг хангуулах хяналт шалгалт дангаараа оршдог байсан  бол цаашид хэрэглэгчийг хамгаалах “Их 20”-ийн 11 зарчмыг нэвтрүүлж байгаа юм.

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах тухай асуудал нь зохицуулагч байгууллагын дүрэм журмаар зохицуулагдаж хяналт шалгалтын хүрээнд хамгаалагдсан байна гэж үзэн дараах чиглэлүүдэд зарчим боловсруулсан байна. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид нь бүх хэрэглэгчидтэй тэнцүү, шударга, үнэнч харилцаж байгууллагын сайн засаглалыг бэхжүүлэх үүрэг хүлээнэ. Санхүүгийн бүх оролцогчид санхүүгийн боловсролыг түгээж хэрэглэгчдэд чиглэсэн мэдлэг, чадвар олгох үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээнэ. Мөн хэрэглэгчийн хадгаламж, харилцах данс болон бусад бүх хөрөнгийг луйвар болон зүй бусаар ашиглахаас сэргийлж хамгаална гэж “Их 20”-ийн 11 зарчимд тусгаж өгсөн байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ