Татварын нэмэгдлийг буцаан олгох журмыг Ерөнхий сайдад танилцуулна



Зарим ААН ажилчдынхаа нэгдүгээр сарын сүүлчийн 15 хоногийн цалинг өнөөдөр олгоно. Гэвч цалингийн нягтлангууд зарим ажилтныхаа Хувь хүний орлогын албан татварыг хэрхэн тооцох нь тодорхойгүй байна.

Учир нь ХХОАТ-ын тухай хуульд оруулсан, шатлал бүхий өөрчлөлтийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цуцалсан.

Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлсний дараах цалин нь 2 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээтэй иргэд шаталсан татвар төлөхөөргүй болов. Өөрөөр хэлбэл цалингийн хэмжээнээс үл  хамааран бүгд 10 хувийн хувь хүний орлогын албан татвар төлнө.

Гэвч зарим иргэн шинэ хуулийн дагуу илүү өндөр татвар хэдийнэ төлчихсөн. Тэдгээр иргэдийн цалин, урамшууллаас суутгасан татварыг дараа сард буюу энэ сард эргүүлэн олгох журмыг Сангийн яамнаас боловсруулжээ.

Журмыг өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулах юм байна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ