Дуучин С.Амармандахыг ОХУ-ын ЭСЯ-ны ажилтанд зодуулсантай холбогдуулан ЭСЯ-аас албан ёсны мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:
“Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж буй ташаа мэдээлэлтэй холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна. Манай талаас дуучин С.Амармандах болон түүний гэр бүлээс ирүүлсэн шаардлагын учрыг тодруулах зорилгоор л уг өмгөөлөгчийг хүлээн авсан. Бидний талаас өөр ямар нэгэн амлалт өгөөгүй. Гэвч мэдээллийн хэрэгслүүдээр ташаа мэдээлэл тарааж байгаа тул дахин түүнтэй уулзах шаардлага байгаа эсэх, С.Амармандах болон түүний гэр бүлийн өмнөөс ярьж байгаа зүйлийг үнэн гэж итгэхэд бэрх болгож байна “Нэг худал хэлсэн хүнд дахин хэн ч итгэхгүй” гэх үг Орост бий” гэжээ.