Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг ХЭРХЭН таних вэ?



Жимс, хүнсний ногоон дээр тухайн бүтээгдэхүүний үнийг харуулсан шошго наалттай байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн бараа бүтээгдэхүүний үнэ бус, ямар технологиор үйлдвэрлэгдсэн, хүнсний аюулгүй байдалд хэр нийцэхийг илтгэж байдгийг та мэдэх үү?

Гурав болон дөрвийн тоогоор эхэлсэн, дөрвөн оронтой цифрээс бүрдсэн.

Хэрвээ таны худалдан авах гэж буй жимсэн дээр ийм шошго наалттай байвал энэ нь сүүлийн үеийн үйлдвэрлэлийн технологийн аргаар хурааж, боловсруулсан жимс гэсэн үг. Гэхдээ энэ төрлийн жимсэнд нэмэлт бордоо, пестицид агуулсан байдаг учир сонголт хийхдээ анхаарах хэрэгтэй.

Есийн тоогоор эхэлсэн, таван оронтой код 

Ийм л кодтой хүнсний бүтээгдэхүүн хамгийн эрүүл, аюулгүй. Учир нь дээрх код нь тухайн жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг ямар нэг нэмэлт химийн бодис хэрэглэлгүй, цэвэр уламжлалт аргаар боловсруулсан болохыг илтгэдэг байна.

Наймын тоогоор эхэлсэн, таван оронтой код 

Ийм л кодтой хүнсний бүтээгдэхүүн хамгийн эрүүл, аюулгүй. Учир нь дээрх код нь тухайн жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг ямар нэг нэмэлт химийн бодис хэрэглэлгүй, цэвэр уламжлалт аргаар боловсруулсан болохыг илтгэдэг байна.

Шошгогүй бүтээгдэхүүн

Зарим хүмүүс жимс, хүнсний ногоон дээр шошго наагаагүы байхыг илүүд үздэг. Учир нь шошго, наалтгүй байх тусмаа тухайн бүтээгдэхүүнийг органик, үйлдвэрийн бус гэж үзэх хандлага оршсоор байгаа юм. Олон улсын стандарт дагуу ямар нэг шошго, хаяггүй бүтээгдэхүүнийг нэн аюултайд тооцож байна. Ямар нэг шалтгаантай, асуудалтай бүтээгдэхүүнд шошго тавихаас татгалздаг гэж үздэг аж. 

Эх сурвалж : amjilt.com

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ