Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3-р багийн нутаг Хайрханы ар хэмээх газар булш ухаж, сүйтгээд байна гэсэн нутгийн иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага ажиллаж шалгажээ.
Шалгалтаар хиргисүүр ухаж байсан нутгийн гурван иргэнийг багаж хэрэгсэлтэй нь баривчлан шалгалтын ажиллагаа явуулж байна. Тэд урьдаас бэлтгэж, төлөвлөж байгаад ухсан байжээ.
Монголчууд бид өвөг дээдсийн булш бунхнаа эрт эдүгээгээс хамгаалан хойч үедээ өвлүүлсээр ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн. Иймд иргэд та бүхэн цагдаагийн байгууллагатай хамтран эх болсон байгаль дэлхий, өв соёлоо хайрлан хамгаалахыг уриалж байна.