МАХН-ын ээлжит бус Их Чуулган маргааш буюу энэ сарын 7-ны өдөр “Улаанбаатар палас”-ийн их танхимд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн ээлжит бус их чуулганд Монгол Улсын бүх сум, нийслэлийн хороодоос сонгогдсон 1044 төлөөлөгч оролцох аж.
Ээлжит бус чуулганаар МАХН-ын 2011 онд батлагдсан дүрэм, мөрийн хөтөлбөр, дотоод зохион байгуулалтад тодорхой өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд улс төрийн өнөөгийн байдал, засаглалын хямрал болон нийгэмд сонирхол татсан асуудлаар илтгэл тавьж төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх юм байна.
Тэгвэл маргааш зохиогдох ээлжит бус их чуулганыг угтан МАХН-ын XXI Бага чуулган хуралдлаа. Хуралдааны үеэр МАХН эгнээгээ тэлж, тус намд шинээр элссэн гишүүдэд МАХН-ын гишүүний үнэмлэхийг гардууллаа.
Тодруулбал, энэ удаад:
МУИС-ийн багш Мягмарын Отгонбаатар
Хуульч, япон хэлний орчуулагч Амаржаргалын Хишигдолгор
“Монжаргалант” ХХК-ийн Ерөнхий инженер Чимэддоржийн Анхбаяр
“Алтан гэрэгэ финанс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ганбатын Батбаяр
БОНХЯ-ны Газрын дарга Наранцэцэгийн Дүгэрсүрэн
“Капитал” банкны дэд захирал Намсрайн Отгонбаатар
“Тэнүүн чандмань” ХХК-ийн захирал Даваасамбуугийн Алтангэрэл
Гачинхүүгийн Галтанзаяа
“Панарома Трейд” ХХК-ийн захирал Төмөрбаатарын Очирчуулган
Төмөрбаатарын Алтангэрэл
Чимэдаваагийн Цэнд-Аюуш
Бизнес удирдлагын магистр Дашзэвэгийн Үүрийнтуяа
Оюутан Алтанзаяагийн Мөнх-Эрдэнэ
“УБДС”-ийн газар зүй, түүхийн багш Алтан-Очирын Сайнбуян
“Монгол жолоо” ХХК-ийн захирал Хастөмөрийн Бээжин
Улс төр судлаач Лхамжавын Доржпалам
Хөдөлмөрийн дээд сургуулийн багш Сувдаагийн Хатанбаатар нарын сэхээтэн, бизнес эрхлэгч, оюутан, малчдын төлөөлөл болсон 14 хүн МАХН-д гишүүнээр элсэж, шинэхэн гишүүд намын батлахаа МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас гардаж авлаа.