ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд иргэд, олон нийтийг онлайн луйвар буюу залилах гэмт хэргээс өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна. Цахим луйварын цаана иргэд мэдээллээ санаандгүй бусдад алдах, найз нөхдийн нэрээр нь хуурамч хаягууд үүсгэгдэн таны мэдээллийг авах, таны цахим орчинд мэдээллэж буй мэдээлэл, үйл хөдлөлийг чинь судлаж, ашиглан залилах, хуурамч аппликейшн ашиглан хувь хүн, байгууллагын нууц мэдээлэлд нэвтрэх зэрэг үйлдлүүдээр дамжин үйлдэгдэж байна. Тиймээс UNFRIEND хөдөлгөөний зүгээс иргэд, олон нийтийг танихгүй, мэдэхгүй хаягийг найзаар авахгүй байх, цахим орчинд хувийн мэдээллээ хамаагүй тавихгүй байх, хүүхдүүдийнхээ цахим хэрэглээ, мэдээлэлд анхаарлаа хандуулахыг уриалж байгаа юм.
Интернетээр мэдээлэл авагчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа 2009 оны байдлаар 106000 байсан бол 2016 оны 06 дугаар сарын 30-ны байдлаар 2512700-д хүрч гол мэдээллийн эх сурвалж болгосон байна. 12 ба түүнээс дээш настай хүн амын 54 хувь нь ямар нэгэн хэлбэрээр интернэт ашигладаг, тэдний 40 хувь нь өдөрт дунджаар 2-3 цаг интернэт ашигладаг (харилцаа холбооны зохицуулах хороо, Интернэтийн үйлчилгээ эрхчлэгдийн статистик судалгаа) ба иргэдийн худалдан авалт, хэрэгцээ шаардлагаар далимдуулан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдийн санаа зорилгоо гүйцэлдүүлэх томоохон орон зай үүссэнийг харж болох юм.
Дэлхий дээр нэг секундэд 18 хүн цахим худалдааны хохирогч болж байна. 2017 он гэхэд энэ гэмт хэргийн хохирол 100 тэрбумд хүрч, жилд 556 сая, өдөрт 1.5 сая хүн ийм хэргийн хохирогч болно гэсэн судалгаа бий. Арван хүн тутмын нэг нь хуурамч линк, видео бичлэгээс болж хохирдог аж. Манай улсад 2006, 2007 онуудад компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг удаа гарч бүртгэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгуулага болгон интернетед холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт ихээр өртөж хохирч байна.
Онлайн луйврын төрлүүд:
Эх сурвалж: ЦЕГ-Урьдчилан сэргийлэх хэлтэс |