Монгол хэлний викитолийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүтээсэн байна.
Энэхүү толь нь олон улсын википедиа толийн технологид суурилан бүтээсэн монгол хэлний үгийн утгын дэлгэрэнгүй тайлбарыг багтаасан байна.
http:/mn.wiktionary.org тольд 50 мянга орчим үг, хэллэгийн дэлгэрэнгүй тайлбарыг оруулж, тасралтгүй хөгжүүлэх үүднээс их дээд сургуулиудын багш нар, салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүнийг нээлттэйгээр оролцох боломжийг бүрдүүлжээ.
“Монгол хэлний викитоль”-ийг Монгол улсын их сургуулийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх үйл ажиллагааны албан ёсны нээлт өнөөдөр 15.00 цагт МУИС-ийн 1 дүгээр байрны Эрдмийн танхимд болох юм байна.