“Титаник” хөлөг онгоц 2018 онд АЯЛАЛДАА гарна



БНХАУ-ын Сычуань мужийн өмнөд хэсэгт “Титаник” хөлгийн шинэ хувилбарыг барьж байгаа гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Бүтээн байгуулалтын ажилд нийт нэг тэрбум юань буюу 145 сая ам.доллар зарцуулах бөгөөд ирэх 2018 онд албан ёсоор олон нийтэд танилцуулах аж.
“Титаник”-ийн шинэ хувилбар нь анх хөлөгтэй ижил 269 метр урт, 28 метр өргөнтэй байх юм байна. Түүнчлэн хөлгийн дотоод зохион байгуулалтад илүү анхаарч утасгүй интернэт, усан сан, театр, тоглоомын төв, дэлгүүр зэрэг жуулчдад зориулсан төвтэй байхаар төлөвлөжээ. Албаны хүний хэлж буйгаар тус шинэ  хөлөг онгоцыг хэзээ ч далайд туршихгүй бөгөөд, зөвхөн соёл, амралтын чиглэлээр ашиглах гэнэ. Жинхэнэ “Титаник” хөлөг нь 1912 онд мөсөн уул мөргөсний улмаас Атлантын далайд живсэн билээ.
1481256687Titanic_Blueprints_Design+(6).JPG

1481256699310DA4A800000578-3440405-image-a-18_1455119977696.jpg

1481256717310DB01E00000578-3440405-image-a-3_1455119198599.jpg

1481256733310DB03200000578-3440405-image-a-7_1455119580363.jpg

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
1
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
1
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ