Щвейцарийн уул уурхайн томоохон компани, Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Гленкор болон Катарын төрийн өмчит хөрөнгө оруулалтын санд Роснефтийн 19,5 хувийн хувьцааг худалдахаар болсон талаар эх сурвалж мэдээлсэн байна.
Дээрх хоёр компани Роснефтийн хувьцаанд 11,3 тэрбум ам.долларыг төлж байгаа хэдий ч эрх мэдлийн хувьд тийм ч ихээр нөлөөлж чадахгүй аж. Энэхүү гэрээг батлахад маш удаан хугацааг зарцуулсан байна. Барууны улс орнуудын хориг болон дэлхийн зах зээлд дээрх газрын тосны үнэ буурснаас үүдэн хоёр жилийн турш ОХУ-ын төсөв алдагдалд хүрсэн. Энэ шалтгаанаар ОХУ-ын засгийн газар төсвийг тэнцвэржүүлэхийн тулд ийнхүү төрийн мэдлийн хувьцаагаа зарах шийдвэр гаргасан аж.