“Бүргэдийн анчин” кино Оскарын шалгаруулалтад тэнцлээ



Өчигдөр Оскарын шагналын баримтат киноны төрөлд нийт 145 бүтээлээс 15-ыг шигшиж эхний шалгаруулалтад оруулахаар болсон. Оскарын шагналын баримтат киноны төрөлийн эхний шалгаруулалтад Н.Айшолпан охины тоглосон “Бүргэдийн анчин” тэнцлээ.

 Академийн баримтат киноны шүүгчид таван нэр дэвшигчийг энэ жагсаалтаас дахин шалгаруулж ирэх оны нэгдүгээр сарын 24­-нд зарлах бөгөөд 2016 оны кино урлагийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 26-нд болох юм.

“Бүргэдийн анчин” кинонд Монголын Алтайн уулсад амьдардаг казах охин хэрхэн бүргэдээр ан хийх эрдэмд суралцаж байгаа тухай өгүүлдэг юм.

 

 
 
 
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ