"Аpple" компани өөрийгөө жолоодох автомат системтэй автомашин үйлдвэрлэхээ олон нийтэд албан ёсоор зарласан байна. Энэхүү мэдэгдэл нь "Apple" компанийн зүгээс албан ёсоор автомашин үйлдвэрлэх тухайгаа олон нийтэд ил мэдэгдээд байгаа анхны тохиолдол аж. Учир нь өнгөрөгч 2015 онд "The wall street journal" сонинд "Apple" компани тээврийн хэрэгсэл зохион бүтээх нууц төсөл дээр ажиллаж байгаа тухай мэдээлэл цацагдаж байсан билээ.
Өөрийгөө жолоодох автомат системтэй автомашин нь ямар нэг зөрчил гаргах эсвэл аливаа ослоос урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн байна. Мөн тус компани хууль эрх зүйн хүрээнд тээврийн хэрэгслийн эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа энэхүү захидлаар дамжуулан илэрхийлсэн аж. "Apple" ийнхүү дэвшилтэт технологи бүхий автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцуулсантай холбогдуулан, нэртэй автомашин үйлдвэрлэгч компаниудаас автомашины инженерүүдийг ажилд авч эхэлсэн байна.