Удахгүй болох Япон-ОХУ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон энхийн гэрээ байгуулах асуудлаарх хэлэлцээний талаар ярилцсан байна.
Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өнгөрсөн бямба гарагт Москва хотноо уулзжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ сарын 15-нд Ш.Абэгийн төрөлх нутаг болох Ямагүчи мужид уулзаж, дараа өдөр нь Токио хотноо хэлэлцээ хийх юм.