АНУ-ын шинэ Ерөнхийлөгчтэй танилц: Доналд Жонн Трамп



Нэгдсэн улсын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод хэдхэн цаг болж байгаа 70 настай, тэрбумтан, Бүгд Найрамдах намын гишүүн Доналд Трамп Нью-Йорк хотын уугуул иргэн. Түүний хөрөнгө 2016 оны байдлаар 3.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бөгөөд 1987 оноос эхлэн Бүгд Найрамдах нам, Шинэчлэл нам, Тусгаар тогтнол зэрэг намуудад улстөрийн замналаа үргэлжлүүлж байжээ.

Америк тивийн хамгийн баян эрийн тоонд бичигдэж явсан Доналд Жорж Трамп 1946 онд мэндэлсэн. Тэрбээр телевизийн продюсераас гадна улстөрийн идэвхтэй зүтгэлтэн бөгөөд Бүгд Найрамдах намд сүүлийн 9 жил идэвхтэй гишүүнчлэлээр ажиллаж байна. Трамп бол үг олонтой, сангвиник зан төлөвийн хүн төдийгүй нээлттэй, бусадтай үзэл бодлоо хэт задгай хуваалцдаг гэх шүүмжлэлийг хангалттай хүртдэг нэгэн.

Гэхдээ тэр хоосон яригч байсангүй. Нью-Йоркийн цэргийн академид 12 насандаа элсч, улмаар Пенсильваны их сургуулийг 1968 онд дүүргэжээ. Трамп 1971 онд анхны барилгын компанийнхаа суурийг тавьж, эцэг Фред Трампаас багагүй хөрөнгө зээлж, богино хугацаанд ашигтай ажиллаж чадсан юм.

Трампын бизнесийн хурдтай сэтгэхүй, оновчтой шийдвэрүүд болон хамтрагчиддаа итгэл хүлээлгэж чаддаг гэх мэт зан чанар нь түүнийг АНУ-ын бизнесийн хүрээнийхэнд дор нь таниулж өглөө. Харин тэрбээр хүчирхэг бизнесмэн хэмээн хэлэгдэхээс илүүтэй шилдэг улстөрч болох далд хүслээ 1996 оноос эхлүүлж, 2000 онд “Шинэчлэл” намаас нэр дэвшсэн ч төдийлөн амжилт олоогүй.
1480926206445.jpg

Сүүлд тэрбээр Панама улсад бизнесийнхээ ашиг орлогоор “Trump Ocean club” хэмээх олон улсын чанартай зочид буудал барьснаар эргэлтийн хөрөнгөө нэг дахин нэмсэн билээ. Трамп 2016 онд “Форбес” сэтгүүлийн зарласнаар дэлхийн 324, АНУ-ын 156 дахь чинээлэг эрээр нэрлэгдсэн юм.

Улстөрийн үзэл, гадаад бодлого

Тэрбээр Бүгд Найрамдах намд элссэн нь АНУ-ын гадаад бодлогыг илүү хатуу гараар зангидах бодлоготой байсан бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхээр тууштай тэмцсэн нь өнөөдөр амжилтад хүрч байна. Трамп сонгуульд ялмагц Мексикийн песогийн ханш унаж, алтны үнэ огцом өсчээ. Энэ нь Трампын гэлтгүй Бүгд Найрамдах намын улстөрийн бодлого бөгөөд цагаачдад хатуу хандахаа эртнээс мэдэгдэж байсан билээ.

Мөн тэрбээр АНУ-ын цэргийн батлан хамгаалах зардлыг нэмэхийг дэмжиж, “НАТО”-гийн болон Номхон далайн АНУ-ын цэргийн зардлыг танах сонирхолтой байдаг юм. Түүнчлэн, гадаад бодлогын хувьд Өмнөд Солонгост хатуурхдаг бөгөөд Хойд Солонгосоос өөрийгөө хамгаалахын тулд Сөүлийг цөмийн зэвсэг хөгжүүлэх ёстой хэмээн үздэг.

Түүнчлэн, Газар дундын тэнгис, Ойрхи Дорнодод хүчээ аваад байгаа Исламын улсыг бүр мөсөн дарахын тулд АНУ тус бүс нутагт 20-30 мянган цэргээ илгээхийг Трамп дэмжих бодлоготой байдаг.

Мөн Саудын Арабтай илүү ойртож, Израиль, Палестиний мөргөлдөөнд төвийг сахихыг чухалд тооцдог нэгэн юм. Бас Доналд Трамп Израиль улсын том “фэн” бөгөөд тэднийг илтэд дэмжихээ амлаж байсан билээ.

Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр Иракийн дайныг дуусгаж, америк цэргүүдийг тус улсаас гаргана гэж ярьж байв. Үүгээр зогсохгүй Персийн буланд АНУ дахин хөрөнгө оруулахгүй, Бушийн хэрэгжүүлж байсан Ойрхи Дорнод дахь цэргийн цогц ажиллагааг эрчимжүүлнэ хэмээн тууштай ярьсан удаатай.

Трампын гадаад бодлогын хамгийн ноцтой хэсэг нь “Крым бол ОХУ-ын газар нутаг мөн” гэдгийг Пентагоноор хүлээн зөвшөөрүүлж, ОХУ-тай илт ойр ажиллах зорилтот төлөвлөгөө юм.

Хахир хатуу цагаачлалын бодлого

Трамп бол цагаачдын эсрэг үзэлтэй хүн. Тэрбээр Мексик-АНУ-ын хилийн зурвасын дагуу хана барьж, хууль бус мексикчүүдийг эх оронд нь буцаах зорилго тавьжээ. Бас тэрбээр АНУ-д амьдарч, ажиллаж буй 11 орчим сая цагаачдыг албадан гаргахаа мэдэгдсэн удаатай.

Трамп: “Миний ерөнхийлөгч болох гол зорилго бол цагаачдыг эх нутгаасаа хөөх явдал” гэж эрс шийдэмгий ярьж байсан түүний байр суурь улам бэхжсэн гэхэд болно.

Трампын ярьснаар АНУ-ын хуулийнхан мексикчүүдийн аюулгүй байдлын төлөө нэг ч цент зарлагдахгүй, Ойрхи Дорнодын цагаачдыг Европ руу шилжүүлнэ гэх мэт ширүүхэн бодлогоо танилцуулж байлаа.

 
Эх сурвалж : "Бизнес ба Хандлага" фэйсбүүк page

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ