Facebook, twitter, microsoft, youtube хамтран ажиллана



Олон нийтийн сүлжээний хамгийн том 4 компани болох FACEBOOK, TWITTER, MICROSOFT, YOUTUBE цахим гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хамтран ажилахаар болсон тухай ВВС агентлаг мэдээлж байна. Тус компаниуд энэхүү зорилгын хүрээндээ дижитал хурууны хээг агуулсан мэдээллийн нэгдсэн сан байгуулах төлөвлөгөөтэй байна.

Өөрөөр хэлбэл орчин үеийн ухаалаг гар утасны хурууны хээ мэдрэх технологи дээр суурилна гэсэн үг юм. Мөн тухайн хэрэглэгч аливаа зураг болон видеог олон нийтэд нийтлэхээс өмнө, өгөгдлийн сангаас тухайн нийтлэх гэж буй мэдээллийг шалгаж, зөвшөөрөгдсөн тохиолдолд нийтлэгдэх юм. Уг мэдээллийн санг мөрдөн байцаах газар зэрэг, цэрэг цагдаагийн холбогдолтой байгууллагууд ашиглах боломжтой юм байна. Энэхүү мэдээллийн санд терроризтой холбоотой мэдээлэл, олон нийтэд аюул учруулж болохуйц эсвэл бүдүүлэг зураг видео агуулагдаагүйг твиттерийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байна. Хэрвээ иймэрхүү төрлийн мэдээлэл олон нийтэд цацагдах гэж байвал мэдээллийн сайн илрүүлж, тухайн 4 компанийн сайтаас автоматаар устах юм.

Эх сурвалж : "Moнголын мэдээ"

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ