ЭМЯ-аас дэлхий нийтэд тархсан COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-өөс өнөөдөр 14 хүн эдгэрч байна. Тэд долдугаар сарын 12 болон 14-нд Афганистанаас ирсэн энхийг сахиулагч дайчид юм. Монгол Улсад одоогоор батлагдсан тохиолдол 293 байгаагаас нь 244 байна. Эмчлэгдэж буй 49 хүн байна. 46 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 2,823 хүн тусгаарлан ажиглалтад байна. Манай улсын хувьд өчигдөр 74 хүн шинээр тусгаарлан ажиглалтад орж, 25 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн бол өнөөдрийн байдлаар нийт 2,823 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 76 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2 хүн эрчимт эмчилгээний тасагт байгаа.
Сүүлийн 24 цагт 119 дугаар 103 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйснээр нэг иргэн Япон улсаас холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан байна.
ЭМЯ-аас өгч байгаа мэдээллээр дэлхий дахинаа 18,434,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 699,000 хүн эндсэн бол 12 сая хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Дэлхий даяар цар тахлыг хэзээ ч зогсоож болно. Бид эрч хүчтэй, эв нэгдэлтэй байвал халдварын эрчийг бууруулах боломжтойг ДЭМБ-аас уриаллаа. Цар тахлын улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дундаа дархлаажуулалт саатаж, хорт хавдрын илрүүлэлт буурах, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, халдварт бус өвчний тусламж үйлчилгээ доголдож олон сая хүн эдгээр өвчлөлийн улмаас эндэх эрсдэл байгааг сануулжээ. Энэ оны 5-7 дугаар сард хийсэн судалгаагаар улс орнуудын 67 хувьд гэр бүл төлөвлөлт, жирэмснээс хамгаалах үйлчилгээ доголдсон байгааг тогтоожээ.
"Манай хөрш ОХУ-д 5,000 хүн халдвар авсан бол БНХАУ-д 109 тохиолдол шинээр бүртгэгдлээ" Сүүлийн 24 цагт Энэтхэгт 51 мянга, АНУ, Бразилд 49 мянган хүн шинээр халдвар авсан байна.
Манай хөрш ОХУ-д 5,000 хүн халдвар авсан бол БНХАУ-д 109 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Халдварыг хяналтандаа авсан сайн жишгийг харуулж байсан Япон, Австрали улсад халдварын хоёр дахь давалгаа дэгдэлт хэлбэрээр гарч эхэлсэн. Сүүлийн 24 цагт Японд 1,239 хүн өвчилж, дөрвөн хүн эндсэн байна. Токио хотод өвчлөл их байсан бол өчигдрөөс Оканава мужид халдварын тохиолдол эрс нэмэгдэж, архи согтууруулах ундаа худалдахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн Японд гэрийн тэжээвэр хоёр нохойд коронавиурсийн халдвар илэрсэн байна. Австралийн Викториа мужид хөл хорионы дэглэмийг улам чангатгаж, 500 гаруй алба хаагчийг уг ажилд дайчилж эхэлжээ. Хязгаарлалтын хүрээнд өрхийн нэг хүн 5 мерийн зайд байгаа дэлгүүрээс нэг удаа хүнс худалдаж авна, гудамжинд хоёр дээш хүн хамт явахгүй байх дэглэмийг мөрдөж эхэлсэн бол бүх шатны боловсролын байгууллагын хичээлийг цахимаар явуулж байна. Европын орнуудад өвчлөл нэмэгдэж, Их Британи хөл хориогоо үргэлжлүүлэн, Мадрид, Грек, Протугалд гадаа, дотор орчинд амны хаалтыг зүүх шийдвэрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа