Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 11-15-ны баярын өдөр нийт 142 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүн нас баржээ.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Хүний амь нас хохирсон зам тээврийн ослоос дурдвал:
Өвөрхангай аймаг Өлзийт сум 3-р баг “Цагаан өндөр” гэх газар /сумын төвөөс урагш 15км/ шороон замд 2021.02.11-ний өдрийн 13.00 цагийн орчимд "Нүүдэлчин" маркийн, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 61 настай эрэгтэй Б-н амиа алдсан.
Архангай аймаг Батцэнгэл сум Цац баг “Баруун урд гэх газар сумын төвөөс зүүн хойш 14 км/ шороон замд 2021.02.13-ны өдөр 01.00 цагийн орчимд Hyundai porter маркийн автомашины жолооч ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч 46 настай эрэгтэй О-г мөргөж хөнөөсөн.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187 зөрчил илрүүлсний 121 нийслэлд, 66 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдээс дурдвал:
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Их тойруугийн гудамж, 39 дүгээр сургуулийн зүүн замд 2021.02.13-ны өдөр 01.00 цагийн орчим Toyota aqua автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,24%/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 4 настай, эмэгтэй Х-г гэмтсэн.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд 2021.02.11-ний өдөр 04:30 цагийн орчимд Toyota mark 2 маркийн автомашины жолооч Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,77%/ тээврийн хэрэгсэл жолоодож Lexus GS4520 загварын автомашинтай мөргөлдсөн.
Нийт иргэд, жолооч нартаа анхааруулахад Засгийн газрын энэ оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэн” байгаа тул үйл ажиллагаагийн хориглоогүй 14 байгууллагын зөвшөөрөлтэй ажилчин, алба хаагчдаас бусад иргэдийг замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.