Монгол Улсын хилээр 2021 оны наймдугаар сарын 9-нд 110 тээврийн хэрэгсэл гарч, 190 тээврийн хэрэгсэл орж ирсэн тухай Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс мэдээллээ.
Энэ оны наймдугаар сарын 3-ны байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ачигдахаар хүлээгдэж буй 4,260 чингэлэг байгааг Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдэгдсэн билээ.
Одоогоор БНХАУ-ын Тяньжин боомтоос 92 галт тэргээр 5,151 чингэлэг, бусад боомтоос 16 галт тэргээр 877 чингэлэг манай улсад орж ирээд байгаа юм.