ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэр Home Plaza-ийн урд талын автобусны буудал дээр 10:56 цагт ачилтын компанийн жолооч хутгалууллаа гэх дуудлага иржээ. Урьдчилсан байдлаар шалгахад, 46 настай Н гэгч үл ойлголцсоноос болж ачилтын компанийн жолоочийг хурц мохоо зүйлээр хатгаж биед нь халдсан байна.
Одоогийн байдлаар хохирогч Н-ийн биеийн байдал хэвийн байна.