ЭМДЕГ-аас иргэд, даатгуулагчдаас нийтлэг ирдэг асуултын дагуу бэлтгэн хүргэдэг "Нэг сэдэв-Нэг тайлбар" цуврал энэ удаад "Хөнгөлөлттэй эм"-ийн талаар товч мэдээллийг хүргэж байна.
Даатгуулагч та хөнгөлөлттэй эмээ өөрт ойр байрлах ЭМД-тай гэрээт аль ч эмийн сангаас авах боломжтой. Гэрээт эмийн сангуудын жагсаалтыг энд дарж үзнэ үү.
ЭМД-ын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 571 нэр, төрлийн эмийг 30 - 70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг иргэд даатгуулагчдад олгосон. Та хөнгөлөлттэй эмийн цахим жорыг заавал хурууны хээ уншуулан харьяалал харгалзахгүйгээр бүх шатлалын эмнэлгүүдээр бичүүлэх боломжтой.
Харин 70-аас дээш настай иргэн, асаргаанд байдаг, унаж таталт саажилттай иргэд регистрийн дугаараа уншуулан хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичүүлнэ.